Тавтай морилно уу

main logologo

Хэтэвч

Хадгалсан

ЭРГОНОМИК ТАВИЛГАБИЧИГ ХЭРЭГУРАН ЗУРГИЙН ХЭРЭГСЭЛХИЧЭЭЛИЙН ЦҮНХDIY БЭЛЭГТОГЛООМХЯМДАРСАНСАЛБАР
БРЭНДБЛОГБЭЛЭГ СОНГОХ

Тест 3 устгахгүй байх

Тест 3 устгахгүй байх

Үйлчилгээний нөхцөл

Нүүр
Бүх бараа
Хайх
Бүртгэл

Footer

footer-logo

Мэдээлэл

  • Бидний тухай
  • Брэндийн түүх
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын баталгаа

Тусламж

  • Хүргэлтийн тухай
  • Салбар дэлгүүрийн байршил

Биднийг дагаарай

Хаяг

  • Хан-Уул Имарт дэлгүүрийн 3 давхарт, “Эвлэг эргономикс” дэлгүүр (Comf-Pro) утас: 7505-4554

© 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Powered by

Cody LLC

1. Ерөнхий нөхцөл

www.evleg.mn цахим худалдааны сайт нь “Саксид” ХХК-ний албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг онлайн вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
Хэрэглэгч www.evleg.mn цахим худалдааны үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар худалдаа хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.
Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд “Саксид” ХХК /цаашид худалдагч гэх/ болон хэрэглэгч /цаашид худалдан авагч  гэх/ хамтран хяналт тавина.

2. Худалдан авагчдын анхаарах зүйлс

  • Цахим худалдааны тэмдэгтүүд нь “Саксид” ХХК-ний бараа бүтээгдэхүүний өмч болно. Энэхүү вебсайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
  • Хэрэглэгч нь www.evleg.mn системд нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас учирсан аливаа хохирлыг “Саксид” ХХК хариуцахгүй болно.
  • Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.

3. Захиалга авах хугацааа

  • Хэрэглэгч www.evleg.mn цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.
  • Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийх боломжтой.

4. Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа

  • Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 24 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлж, байршуулах шаардлагатай.
  • Захиалгын төлбөр 24 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болно. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр захиалах боломжтой.
  • Хэрэглэгч 24 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүй захиалга цуцлагдсан тохиолдолд “Саксид” ХХК ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
  • Хэрэглэгч нь Ажлын өдрүүдийн ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой байна.

5. Захиалгын бараа хүргэгдэх хугацаа болон захиалга авах хаяг

  • www.evleg.mn цахим худалдааны систем нь хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн тохиолдолд захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ.
  • Захиалгын төлбөр гүйцэтгэл, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг харгалзан төлбөр гүйцэтгэгдсэн өдрөөс хойш бэлэн байгаа барааг захиалга хийгдсэнээс хойш 24-36 цагийн дотор Хэрэглэгчийн захиалсан барааг системд оруулсан хаягийн дагуу хүргэж өнгө.
  • Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах бүрд худалдан авагчид нэн даруй мэдэгдэнэ.

6. Төлбөр төлөх, захиалга баталгаажих болон цуцлах

  • www.evleg.mn худалдааны систем нь захиалгыг баталгаажуулж, захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг худалдан авагч талд ойлгомжтой хэлбэрээр хүргэгдэх болно.
  • Худалдан авагч нь захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл хүлээн авна.
  • Худалдан авагч хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд Миний Бүртгэл хэсэгт захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
  • Захиалга хийгдсэнээс хойш 24 цагийн дотор худалдан авагч нь төлбөрийг худалдагч талын дансанд шилжүүлэх, байршуулах шаардлагатай. /Төлбөрийг шилжүүлэх, байршуулахад системд заагдсан зааврыг зайлшгүй дагах шаардлагатай.
  • www.evleg.mn худалдааны систем нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.
  • www.evleg.mn худалдааны систем нь худалдан авагч тал захиалга хийгдсэнээс хойш 24 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, болих, өөрчлөх боломжийг олгож байна.
  • Хэрэглэгчийн зүгээс захиалгын төлбөр нэгэнт гүйцэтгэгдсэн бол тус захиалгыг болих, буцаах, цуцлах ямар нэгэн боломжгүй болно.
  • Төлбөрийг төлөх дүнг зөрүүлэхгүй, гүйлгээний утгад захиалгын дугаарыг зөв бичиж шилжүүлэг хийнэ. Үнийн дүн зөрүүтэй, гүйлгээний утгад захиалгын дугаарыг буруу, дутуу оруулсан тохиолдолд төлбөр баталгаажихгүй болохыг анхаарна уу.
    Сайтад байрлуулсан үнэ нь НӨАТ орсон үнэ болно.

7. Бараа бүтээгдэхүүн буцаах болон солих

Бараа бүтээгдэхүүнийг буцаах/солиулахад тухайн худалдан авсан бараа бүтээгдэхүүний хэрэглэгчид өгсөн тооцооны хуудсыг үндэслэх ба тухайн бараа бүтээгдэхүүн нь дахин худалдаалах боломжтой байна. Буцаах/Солиулах бараа нь хэрэглээгүй, гэмтээгүй, бохирдуулаагүй, сав баглаа боодлыг үрэгдүүлж гэмтээгээгүй, анх худалдан авах үеийн үзэмжийг алдагдуулаагүй, дагалдах иж бүрдэл нь бурэн байх шаардлагатайг анхаарна уу! Жич: Тусгай хямдралтай барааг буцаах боломжгүйг анхаарна уу!
Таны захиалга тань хүргэгдсэнээс хойш 72 цагийн дотор буцаах/солиулах боломжтой.
Буцаалт хийх барааны хувь хүнд очсон НӨАТ-ын QR код бүхий баримтыг E-barimt.mn-д бүртгүүлсэн тохиолдолд тухайн бүртгүүлсэн хувь хүний цахим үнэмлэхний хуулбар болон бараа буцаахыг хүссэн өргөдөлийн хамт авсаны үндсэн дээр буцаалт хийхийг анхаарна уу.